"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Sunday, March 15, 2015

On 9:17 PM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...
Мөрний бэртэлийн улмаас сүүлийн жилүүдэд тааруухан байгаа Двайт Ховард энэ жил мөн л бэртэлийн улмаас ихэнхи тоглолтыг өнжин, багтаа тус болж төдийлэн чадахгүй байгаа билээ. Түүний эзгүйд багийн бусад тоглогчид тун сайн байгаа ч мэдээж хэрэг Ховардын хувь нэмэр дутагдаж байгаа билээ. 


Нэгдүгээр сард өвдгөө гэмтээн талбайг орхисон Дуайт Ховард, 6-8 долоо хоногийн дараа талбайд гарна гэсэн тооцоотойгоор эмчилгээгээ эхэлсэн юм.
ESPN-ий мэдээлснээр Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Дуайт Ховард багийнхаа бэлтгэлд оролцож эхэлсэн бөгөөд багийн ерөнхий дасгалжуулагч Кевин МакХэйл хэлэхдээ Ховардыг талбай дээр одоохондоо яаран гаргах бодолгүй байгаа ч улирал дуусахаас өмнө ямартаа ч талбай дээр гарна гэдгийг мэдэгсэн байна
Харин Ховард өөрөө хоёр долоо хоног гэж тодорхойлж байгаа гэнэ. Энэ талаар ИСПН-н сэтгүүлч Лиза Салтерст Ховард өөрөө хэлжээ.
Хьюстон Рокетс баг Дуайт Ховардын эзгүйд өрнөд бүсэд 43-21 амжилтыг үзүүлж байгаа нь өндөр амжилт юм. Шалтгаан нь Жеймс Хардены MVP түвшний тоглолт юм. Тиймээс хүчирхэг өрнөд бүсэд тэд түрүүлэх боломжтой багуудын нэг. Гэхдээ аваргын төлөө өрсөлдөх боломжтой багуудын ярианд орохын тулд Дуайтын хамгаалалт, довтолгоо, будагтай талбайн тоглолт зайлшгүй багтах ёстой.  Багийн ерөнхий дасгалжуулагч Кевин МакХэйл хэлэхдээ Ховардыг талбай дээр одоохондоо яаран гаргах бодолгүй байгаа ч улирал дуусахаас өмнө ямартаа ч талбай дээр гарна гэдгийг мэдэгсэн байна
Хэрэв дээрх хугацаанд Дуайт Ховард талбайдаа эргэн ирвэл плейофф эхлэхээс өмнө багтайгаа дахин ойлголцож, нэгдэх хангалттай хугацаа түүнд олдоно

0 Сэтгэгдэл:

Post a Comment