"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Thursday, April 23, 2015

On 1:27 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...
Энэхүү спортыг доктор Жеймс Нэйсмид (James Naismits) гэдэг Канад эр анх хоёр тийм бөмбөг барин утгагүй гүйх залуусаас санаа аван зохиожээ. Сагсанбөмбөг мэндэлсэн өдөр бол 1891 оны 12 сарын 21-ний маш хүйтэн өвлийн хүйтэн өдөр байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Тэрээр нагац ахынхаа хүнд хүчир ажил хийж, (мод зүсэх) өссөн бөгөөд тухайн үедээ өөрийгөө хөгжөөх зорилгоор зав л гарвал хөдөлгөөнт тоглоом санаачлан туршиж үздэг нэгэн байсан аж. 
1891 онд тэрээр одоогийн SPRINGFIELD, Massachusetts-д  Олон улсын YMCA гэх сургуульд биеийн тамирын багш хийж байхдаа энэхүү гайхалтай спортыг санаачилжээ. Залуу багш маань заалны манаач Стэппинсийг 2 хайрцаг олж өгөхийг гуйсанд, манаач удалгүй түүнд 2 хайрцаг биш 2 жимсний сагс олж өгчээ. Яагаад гэвэл таарч тохирсон хайрцаг олдоогүй аж. Жеймс Нэйсмид 2 тоор жимсний сагсаа заалны индэрт яг заалны шалнаас 3.05 метр өндөрт өлгөснөсөн юм. Тухайн үед залуусыг хоёр баг болгоод талбайн хоёр талд тоор жимснийхээ сагсаа тавьж хэн олон сагсанд бөмбөг оруулсан нь ялна гэснээр энэхүү гайхалтай спортын эхлэлийг тавигджээ. Тэрхий сагс нь ёроол нь битүү байдаг байсан аж. Арваад жилийн дараа сагс нь бидний мэдэх цагирагаар солигджээ. Удалгүй хэвэнд цутгаж хийсэн боловсронгүй бөмбөг бий болсон.
САГСАНБӨМБӨГТ ТҮҮНИЙ АНХ ЗОХИОСОН 5 ҮНДСЭН ЗАРЧИМ:
1.Бөмбөг байх ёстой бөгөөд том бас хөнгөн байх ёстой. Гараараа тэр бөмбөгийг удирдах ёстой
2.Бөмбөгийг барьж гүйх хориотой
3.Бөмбөгийг хүссэнээрээ наашаа цаашаа шидэж болно. Тоглогч түүнийг барих эрхтэй
4.Хоёр баг талбайг бүтнээр эзэмших эрхтэй. Харин биеэрээ хоорондоо хүрэх хориотой
5. Бөмбөгийг оруулах бай нь өндөрт, хэвтээ хөндлөн байх ёстой.
ТҮҮНИЙ АНХ ЗОХИОСОН САГСАНБӨМБӨГИЙН 13 ДҮРЭМ:

  1. Бөмбөгийг 3.05 метр өндөрт байгаа тоор жимсний сагс руу шидэж оруулна
  2. Бөмбөгийг 1 юмуу 2 гараараа хүссэнээрээ шидэж болно
  3. Бөмбөгийг цохиж болох боловч атгасан гараараа цохиж болохгүй
  4. Тоглогч бөмбөгөө бариад гүйж болохгүй, гүйж байгаад барих юм бол заавал шидэх ёстой
  5. Бөмбөгийг гарынхаа алгаар барьж болно бусад биеийнхээ хэсгээр бөмбөг барих хориотой
  6. Мөрлөх, зуурах, мөргөх, дэгээдэх, цохих хориотой. Эхний удаа зөрчвөл адлаа гэж тооцно, дараагийн 2 дахиа удаа зөрчвөл түр хугацаагаар суулгана (баг нь дараагийн оноо авах хүртэл) Эсрэг тоглогчоо санаатайгаар алдаа хийж гэмтээвэл тэр тоглогчийг шууд тоглолтоос хасах ба багт орлон тоглогчийг оруулах эрх өгөхгүй
  7. 3,4,5-р дүрмийг зөрчих, мөн бөмбөгийг атгасан гараараа цохивол алдаанд тооцно
  8. 3 удаа дараалан нэг ба алдаа хийвэл эсрэг багт нь оноо өгч торгоно
  9. Бөмбөгийг шидээд цохиод тэр нь сагсан дээр тогтвол 1 оноо өгнө. Хамгаалагч бөмбөг сагсанд ороогүй ч сагсыг хөдөлгөж хүрэх юм бол бөмбөгийг орсноор тооцож оноо өгнө
  10. Бөмбөг талбайгаас гарвал бөмбөгөнд хамгийн эхэнд хүрсэн хүн бөмбөгийг тоглолтонд оруулна. Хэрвээ шүүгч шийдэж чадахгүй бол өөрөө бөмбөгийг талбай руу шидэж тоглолтыг үргэлжлүүлнэ. Бөмбөг тоглолтонд оруулж байгаа баг 5 секундын дотор бөмбөгийг тоглолтонд оруулах ёстой. Хэрвээ 5 секундээс удаан үргэлжвэл бөмбөг хураагдаж эсрэг багт шилжинэ. Хэ
  11. эсэх ямар баг бөмбөгийг эзэмших мөн хэзээ оноо өгөхийг шийдэх бөгөөд дээд шүүгч боломжгүй бол түүнийш орлоно
  12. Тоглолтын цаг 2 үе тус бүр 15 минут, 2 үеийн дунд нь 5 минутын завсарлагатай. 2 багийн аль ир оноо авсан нь хожих ба хэрвээ тэнцвэл 2 багийн ахлагчийн тохиролцтойгоор дараагийн оноо хүртэл
  13. рвээ 1 баг тоглолтын үеэр тоглолтыг саатуулах юм бол нэг алдаагаар торгоно
  14. Шүүгч алдаа бүрийг тэмдэглэж, хэрвээ тоглогч 3 алдаа дараалан гаргавал нэгдүгээр шүүгч дээдэх шүүгчид хэлж дээд шүүгч түүнийг тоглолтоос хасна
  15. Шүүгч нь бөмбөг тоглолтонд байгаа  сунгана (аль нэг баг түрүүлж оноо автал нь)

1910-аад оноос бөмбөгийг залж болно гэсэн дүрэм оруулсан боловч тоглогч бөмбөгөө залсан бол дараа нь шидэх эрхгүй. 1916 он хүртэл энэ дүрэм үйлчилсэний эцэс дүрмийг шинэчилж тоглогч бөмбөг залсны дараа шидэх эрхтэй болжээ. Сагсан бөмбөг нь 1940-д одоо дунд үеэс мэргэжлийн хэмжээнд хөгжиж болсоноо тоглолтын тактик, арга барил, хамгаалалт, довтолгооны текникүүд бий болж эхэлжээ.












0 Сэтгэгдэл:

Post a Comment