"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Thursday, May 14, 2015

On 3:58 AM by Эрдэнэбат' Э. in ,    Сэтгэгдэл...

Хюьстэн Рокетс эсрэг  Лос Анжелес Клипперс   тоглолт 4т хийсэн тэмдэглэл


Тоглогтын хувьд арга барил нэгтэй энэхүү хоёр багын цувралыг ийм сонирхолгүй болно гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Хюьстэн сэлгээний тоглогчидоороо бол Клипперсээс хол илүү л баймаар юм гэтэл нөгөө Клипперсийн  хоёр гуравхан сэлгээний тоглогчид нь Пуужингуудын тэр олон сэлгээний залуусаас илүү оноо аваад багынхаа тоглолтыг сэргээгээд байгаа нь энэхүү тоглолтын үр дүнг тодорхойлсон гэхэд буруудахгүй байх. 
Хюьстэн Рокетс багын тоглолтыг ингэж дүгнэлээ :
-Тэдний гол өрсөлдөгч нь бол тэд өөрсдөө. Энүүгээрээ юу хэлэх гэсэн бэ? гэвэл нөгөө л нэг "ЧӨЛӨӨТ ШИДЭЛТ"-үүдээ алдсаар байгаа нь тэднийг уналтанд хүргэж байгаа юм.
Клипперсийн Де Андре Жордан "чөлөөт шидэлт"-ийг хэдийгээр муу шиддэг гэсэн ч багын гишүүд  нь сайн шидэгч нар юм. Гэтэл Пуужингуудын хувьд  Ховард, Смит, Капела, Дорси, бүүр цаашлаад Кори Бревер гээд багын гишүүдийн 3/1 нь "чөлөөт шидэлт" ээ муу хийж байгаатай өнөөдрийн хожигдол ялтачгүй холбоотой. 





Мөн улиралд "ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ"-ийн хэмжээнд яригдаж байсан  Жаймс Харденгийн муу тоглолт бас холбоотой. Хюьстэнгийн хувьд бол тэдний гол дайсан нь тэд өөрсдөө юм.  "ЧӨЛӨӨТ ШИДЭЛТ"үүдээ хийгээд л байхад тоглолтын хувь заяа тэдний талд шийдэгдэх юм байна гэж миний бие үзэж байна. 

On 3:12 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

Спортын төв ордны хавиар дундаж монгол хүнээс хэдэн толгой өндөр, бөмбөг тэвэрсэн өнгөт арьстай залуус нэг, хоёроороо алхаж яваа нь содон харагдах боллоо. Манай Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ өнөөдөр 20 гаруй легионер тоглогчтой болжээ. Хамгийн сүүлд гэхэд "SBL Хасын Хүлэгүүд" клубын эмэгтэй багт Дэстини Мэйсон гэдэг эмэгтэй легионер ирээд байгаа нь манайдаа л шинэ үзэгдэл. Сагсан бөмбөгийн холбооноос Монголын тамирчдын чадварыг сайжруулах, туршлага солилцохын тулд ийнхүү цөөнгүй лигионер тамирчдыг гэрээгээр урьж авчраад байгаа юм. Тэдний цалин мөнгийг өгдөггүй, амьдрах орчин нь тааруу байдаг гэсэн яриа гараад байгаа. Тиймээс бид Монголд ирсэн гадны легионер тамирчид хэрхэн амьдарч байгаа талаар сурвалжилсан юм. 
Өмнөд Судан гаралтай Тийнг Акол аль хэдийн "Хан Талстын Ирвэсүүд" багийн шинэхэн гишүүн байхаа больжээ. Тэрбээр энд ирээд хоёр сар гаруй болсон.  Түүний өрөөний найз нь Майк Фью. Тэд биднийг Багшийн дээдийн ойролцоо байх гурван өрөө шинэ байрандаа урьсан юм. Монголд ирээд удаагүй ч зарим нэг нөхцөл байдлыг сайн ойлгож дассан байгаа нь илт харагдсан. Бидэнд машинаа хаана тавихыг хүртэл зөвлөөд амжсан. 
"Монголд энгийн хүрэмтэй явахад хэтэрхий хүйтэн юм байна" гэсээр биднийг угтлаа. Өрөө нь олон тавилгагүй ч хувцасны шүүгээ, ор, зурагт, компьютер гээд хүний чухал хэрэгцээтэй зүйлүүд байна. Ганцхан зочноо уух юмаар дайлах аяга байхгүй гэдгээ нуусангүй. Том өрөөнд нь ганц хоёр гутал пүүз хөглөрснийг эс тооцвол эрчүүд амьдардаг гэхэд тун эмх цэгцтэй юм. Биднийг зураг авахаас өмнө нөгөө хэдэн пүүз, гутлаа эмхэлчихлээ. 

Хоёр сар гэдэг амьдрах байрандаа дасахад боломжийн хугацаа ч монгол хэл сурахад хангалтгүй нь мэдээж. Тиймээс Тийнг Акой, Майк Фью хоёр монгол үг тун цөөхөн мэддэг юм байна. Хүн л юм болохоор шүдний эмч олохоос эхлээд цөөнгүй асуудал тулгардаг. Тэр болгонд менежер рүүгээ ярьж тусламж хүсдэг гэлээ. Харин багийн тоглогчидтойгоо үйл хөдлөл, нүүрний хувирлаараа төвөггүйхэн ойлголцдог юм байна. "Хан Талстын Ирвэсүүд" багийн хамгийн өндөр тоглогч болох Тийнг Акойтой ярилцлаа.
- Монголд ирээд ямар байна даа?
- Ийм сайхан оронд ирсэндээ маш их баяртай байгаа. Бүх зүйл тийм ч муу биш байна.
- Монгол хэл сурч байна уу?  Хэрэглээний хэдэн үг мэдэх вэ?
- Яг үнэндээ монгол хэл сураагүй. Гэхдээ багийнхантайгаа болон найзуудтайгаа ойлголцох цөөн үг сурахыг оролдож байгаа. Жишээ нь төөрөхгүйн тулд таксинд суухдаа  "баруун", "зүүн", "чигээрээ яваарай" гэх мэт үгийг хэлж сурсан.
- Багийнхантайгаа ойголцоход хэцүү байна уу?
- Спорт бол нэг хэлтэй. Багийн тоглогч бүр нэгдэж ялна гэсэн ган л зорилготой байдаг болохоор ойлголцоход тун амархан. Мөн монгол тоглогчид чадвар сайтайгаас гадна тоглолтын үед юу хийхээ сайн мэддэг болохоор амархан байна. 
- Монголд ирээд хамгийн хэцүү зүйл юу байсан бэ?
- Хамгийн хэцүү зүйл бол өмнө нь хэзээ ч байж үзээгүй тийм хүйтэн цаг агаар л байсан даа.
- Монголчууд ер нь  хэр сайн хамтрагчид вэ? 
- Үнэндээ энд ирэхэд бүх зүйл өөр байсан. 
- Яг юу нь таны бодсоноос өөр байсан юм бэ?
- Монгол тоглогчид маш сайн түвшинд тоглодог болсон байсан. Мөн шигшээ баг нь төсөөлснөөс илүү хүчирхэг. Бид зүгээр л плэй офф-д оролцож тоглогчдын хооронд зарим нэг зохион байгуулалт хийхэд л тусалсан гэх үү дээ. Ер нь бол энд маш ширүүхэн бас чанартай тэмцээнүүд явагдаж байгаа.
- Таныг мэргэжлийн тоглогч төдийгүй спортын менежер мэргэжилтэй гэж сонссон. Манай тоглогчид сайжрахын тулд цаашид юу хийх ёстой вэ?
- Илүү олон мэргэжлийн тоглогчид нэмж авах хэрэгтэй. Гэхдээ миний бодлоор тоглогчдын чадварын хувьд бол үнэхээр ярих юм байхгүй.  Дээр нь өдөр бүр, тоглолт бүр дээр ахиц гарч байгаа. Миний бодлоор одоо үеийнхэн тун сайн тоглож байгаа. Монголын сувгуудаар мөн NBA–ын мэргэжлийн сагсан бөмбөг үзэж байх хэрэгтэй. Бас гаднаас мэргэжлийн тоглогчдыг урьж авчраад өсвөр үеийнхниийг дасгалжуулах нь зөв байх.

- Буцаад хоёулаа хувийн асуулт руугаа оръё. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна даа?
- Хөгжим сонсож, ном унших, зурагт үзэх зэргээр өнгөрүүлдэг. Мөн Монголын түүх соёлтой танилцахыг оролдож байна даа.
- Найзуудтай болж амжсан уу?
- Багийнхантайгаа хамт сайхан байдаг. Найзын хувьд нэг л найзтай болсон.

- Гадуур хэр гарч байна?
- Бараг гадуур гараад байдаггүй.
Орчуулагчтай юу? Онцгой тохиолдолд хэнд ханддаг вэ?
- Менежер рүүгээ залгадаг.
- Нууц биш бол бид таны сарын цалингийн талаар сонирхож болох уу. Амьдралд тань хүрэлцэж байна уу?
- Энэ талаар ярьж болох эсэхийг мэдэхгүй байна.  Энэ тухай мэдээллийн сайтаар цацах нь агентлагтайгаа байгуулсан гэрээний заалтад хориотой.
Нэрийг нь хэлээд яахав нэгэн солилцооны тоглогчид цалинтай  холбоотой асуудал тулгарсан тухай фэйсбүүкээр мэдээлэл гараад байсан. Гэхдээ үүнийг үндэслэлгүй тухай бид мэдсэн. Ер нь иймэрхүү асуудал тулгарч байв уу?
- Одоогоор надад ямар ч асуудал гараагүй байна. Заримдаа цалингийн хувьд хугацаанаасаа хоцордог ч төлдөг болохоор энд ямар нэг хүндрэл байхгүй.
- Хэрвээ Монголын талаас таньд гэрээгээ сунгах санал тавибал та хүлээж авах уу?
- Энэ тухай менежертэйгээ ярилцаад дараа нь таньд хэлж болох болох юм.
- Төрөлх нутаг, гэр бүлийнхээ тухай яриач. Гэрээ санаж байна уу?
- Миний гарал үүсэл Африкийн Өмнөд Судан хүн. Гэхдээ Египтэд бага насаа өнгөрүүлсэн. Манай гэр бүл намайг 12 настай байхад Америкийн нэгдсэн улс руу нүүсэн. Гэрийнхнээ санаж байна. Хэрвээ би сагсанбөмбөг тоглоогүй байсан бол юу хийж байх байснаа сайн мэддэггүй юм. Гэхдээ би одоо ч залуу хэвээрээ байна. Тиймээс өөрөө өөрийгөө нээж илрүүлэхээр оролдсоор л байна.

On 12:55 AM by Эрдэнэбат' Э. in    1 сэтгэгдэл...

Сагсан бөмбөгийн үндсэн ойлголтуудыг энэхүү Presentation-с хүлээн авч үзээрэй.



Saturday, May 9, 2015

On 10:29 PM by Эрдэнэбат' Э. in , ,    Сэтгэгдэл...



Леброн Жаймсээр ахлуулсан Кливлэнд Кавалиэрс баг өнөөдөр Чикаго Буллс багын Юнитэд Сэнтэрт зочилон цувралын 3дах тоглолтоо хийлээ.
Өнөөдөр Чикаго Буллс баг талбай дээрээ Кливлэндыг хүлээн авч Чикаго буллсын хамгаалагчдын хослол болох Деррик Рөүс болон Жимми Батлер нар гайхалтай тоглон талбай дээрээ 99-96 -н харьцаатайгаар Кливлэндыг буулгаж авлаа.


Чикаго Буллс багаас Деррик Рөүс 30н оноо 7н самбар 5н оновчтой дамжуулалт, Жимми Батлер 20 оноо 8н самбар 5н бөмбөг таслалт хийж багаа тэргүүлцгээсэн бол Зочин багаас Леброн Жаймс 27н оноо 8н самбар 14н оновчтой дамжуулалт хийж багаа тэргүүлсэн боловч тоглолтын цэгийг  талбайн эзэн багын холбогч Деррик Рөүс энэхүү шидэлтээрээ тависан юм...
2015 оны хасагдах шатны цуврал дорнод бүс 
Чикаго Буллс эсрэг Кливлэнд Кавалиэрс 
Тоглолт 3




2015 оны дорнод бүсийн хамгийн сонирхолтой цувралын 3 дах тоглолтонд 26н жилийн өмнөх түүх давтагдлаа...


1989 оны 5р сарын 7нд  Чикаго Буллс багын домогт тоглогч Майкл Жордан  Кливланд Кавалиэрс багын эсрэг хожлын шидэлт хийж цувралыг дуусгаж байсан бол өнөөдөр 2015 оны 5р сарын 8нд Чикаго Буллс багын "Үнэ цэнэтэй тоглогч" Деррик Рөүс мөн Кливланд Кавалиэрс багын эсрэг хожлын шидэлт хийж түүхийг давтлаа. Мөн нэгэн гайхалтай зүйлийг дурдахад  Агуу Жордан тэрхүү хожлын шидэлтийг хийхдээ 26н настай байсан ба 26н жилийн дараа Жордангаас хойших Чикаго Буллс багын анхны Үнэ цэнэтэй тоглогч шагналыг хүртсэн Деррик Рөүс 26н насандаа Кливландын эсрэг хожлын шидэлт хийсэн нь гайхалтай юм.. Мөн бас нэгэн баримт дурдахад  Чикаго Буллс баг хасагдах шатны цувралд Леброн Жаймсээр ахлуулсан багуудтай 4н удаа таарч тоглосон бөгөөд цуврал бүрийн эхний хожлыг  авдаг байсан ч түүний дараагаас дарааллан 4 хожигдож байсан гэсэн хар цувралыг өнөөдөр Чикаго хотын унаган хүү Д.Рөүс зогсоолоо..        
ЧИКАГО БУЛЛС БАГ ЦУВРАЛЫГ 2-1 ээр ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.!!!







Thursday, May 7, 2015

On 12:26 PM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

Та бүхэндээ 2000-2015 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртэгсдийг танилцуулье...


                                                 
АЛЛЕН АЙВЭРСОН 2000-2001 он 
ФИЛОДЕЛФИА СЕВЕНТИ СИКСЕРС

ТИМ ДАНКАН 2001-2002 он 
САН АНТИОНО СПҮРС
ТИМ ДАНКАН 2002-2003 он 
САН АНТИОНО СПҮРС
КЕВИН ГАРНЕТТ 2003-2004 он 
МИННОСОТА ТИМБОРВОЛВЕС
СТИВ НЭШ 2004-2005 он 
ФИОНИКС САНС
СТИВ НЭШ 2005-2006 он 
ФИОНИКС САНС
ДИРК НОВИЦКИ 2006-2007 он 
ДАЛЛАС МАВЕРИКС
КОБИ БРАЙНТ 2007-2008 он 
ЛОС АНЖЕЛЕС ЛАЙКЕРС
ЛЕБРОН ЖАЙМС 2008-2009 он
 КЛИВЛАНД КАВАЛИЕРС

ЛЕБРОН ЖАЙМС 2009-2010 он 
КЛИВЛАНД КАВАЛИЕРС
ДЕРРИК РӨҮС 2010-2011 он 
ЧИКАГО БУЛЛС
ЛЕБРОН ЖАЙМС 2011-2012 он 
МИАМИ ХИТ

ЛЕБРОН ЖАЙМС 2012-2013 он 
МИАМИ ХИТ
КЕВИН ГАРНЕТТ 2013-2014 он 
ОКЛАХОМА СИТИ ТАНДЕР
СТЕФФАН КАРРИ 2014-2015 он 
ГОЛДЕН СТАТЕ ВАРРИОРС

On 10:57 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

Улирлын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан GOLDEN STATE WARRIORS-н холбон тоглогч Стеффэн Карри-д зориулсан гайхалтай MIX-үүдийг хүргэж байна...








Wednesday, May 6, 2015

On 12:19 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

СNN-ны сэтгүүлч Pedro Pinto НБА-н хамгийн залуу үнэ цэнэтэй тоглогч Деррик Рөүстэй хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргье..



                     Деррик Рөүстэй хийсэн 90 секундын ярилцлага....



                                                  СЭТ: Кареер-н онцлох үе?                                
Д.Рөүс:  Драфтад сонгогдох үе 



                                              СЭТ: Кареер-н хамгийн онцгүй үе?
Д.Рөүс:ACL-шөрмөсөө таслахад

                                  СЭТ: Сагсан бөмбөгийн чинь шүтээн хэн бэ?                                                                                                                                                                                      
Д.Рөүс:Майкл Жордан
                СЭТ: Хэр их түүний тоглолтыг үздэг байв?
           
Д.Рөүс: Маш их, Надаа болон Чикагод Майкл Жордан бол бүх зүйл нь байсан


                                    
                         СЭТ: Аав байхыг нэг өгүүлбэрт тодорхойлбол?
Д.Рөүс: Дэлхий дээрх хамгийн сайхан мэдрэмж          
                                        
   СЭТ: Амьдралыг чинь өөрчилсөн үү??
     Д.Рөүс: Мэдээж, бүх зүйлийг удаашруулж өгсөн. Би амарч чаддаг болсон.


                          СЭТ: Яг одоо (NBA)Лиг-т байгаа хамгийн шилдэг тоглогч?
              
Д.Рөүс: Деррик Рөүс

       СЭТ:Хаха, Тийм үү?
             Д.Рөүс:Тийм ээ...

                      СЭТ:Хамгаалахад хамгийн хэцүү тоглогч?

Д.Рөүс: Би Леброныг гэж хэлнэ.

          
СЭТ:Биений хөгжил, эсвэл чадвар, эсвэл эдгээрийн хослолоос нь болоод уу?
         
Д.Рөүс: 2м 3 см өндөр, 113 кг жинтэй шүү дээ. Хэхэхэ

СЭТ: Заримдаа би түүний хэвлэлийнхэнд яриа өгөхийг нь харахад яг л ХАЛК шиг харагддаг шүү.. Итгэмээргүй юм хэхэ
 Д.Рөүс: Тийм ээ

                                                              

                                         СЭТ: Тэгээд чи түүнийг яаж зогсоодог вэ?
         
Д.Рөүс: Түүнийг шидүүлнэ.. Мэдэхгүй юм даа

                                          СЭТ: Хамгийн хөгжилтэй багийн гишүүн?
         
Д.Рөүс: Жоаким Ноа

                                         СЭТ:Дэлхий дээрх хамгийн гайхалтай хот?
        
 Д.Рөүс: Чикаго

            СЭТ: Яагаад? Юу Чикагог тийм онгой болгож байна??
        
Д.Рөүс: Чикаго хотынх биш ч гэсэн хэрвээ чи нэг л удаа ирж үзэхэд дахин ирэх хүсэл төрүүлхээр мөн хотын хүмүүсийн нэг нэгэндээ өгөх хайр энэрги нь гайхалтай,

СЭТ: Урт хугацаа байгаа ч гэсэн чамайг зодог тайлахад хүмүүс хэрхэн санаасай гэж хүсэж байна?
                                                   
   Д.Рөүс: ЯЛАГЧИЙН ХУВИАР......

                                            

Орчуулсан : Э.Эрдэнэбат