"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Thursday, April 23, 2015

On 2:22 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

Чикаго Буллс багийн холбон тоглогч НБА-н бүх цагийн хамгийн залуу ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ Дэррик Рөүз 3н жилийн дараа анх удаа хасагдах шатанд(ПЛЭЙОФФ) тоглолоо. Үнэ цэнэтэй тоглогч хэмээх хүндтэй шагналыг 2011 онд 22хон настайдаа авснаас хойш тэрээр ийнхүү гурван жилийн дараа анх удаа Плэйоффд оролцож байгаа нь энэ юм. Сүүлийн хэдэн жил тэрээр өвдөгний гурван ч хүнд бэртэл авч улмаар талбай дээрээ төдийлэн гарч чадахгүй байсан бол ийнхүү Плэйоффын цувралын эхний тоглолтонд Милоуки Бакс багийн эсрэг 25н минутыг талбай дээр өнгөрүүлж 23 оноо, 7н оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 0 бөмбөг алдалт гэсэн гайхалтай тоглолт гаргаж багаа ялалтанд хөтөллөө. Чикаго Буллсын Юнайтэд цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчид  Чикаго хотын унаган хүү Сарнай-н гайхалтай тоглолтыг нь үзээд  МВП (ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ) хэмээн уухайлж байсан нь НБА-н нэгэн гайхалтай мөч байлаа.   
ЧИКАГО БУЛЛС цувралыг 1-0 ээр тэргүүлж эхэллээ!!!

0 Сэтгэгдэл:

Post a Comment