"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Showing posts with label NBA-Мэдээлэл. Show all posts
Showing posts with label NBA-Мэдээлэл. Show all posts

Saturday, May 9, 2015

On 10:29 PM by Эрдэнэбат' Э. in , ,    Сэтгэгдэл...



Леброн Жаймсээр ахлуулсан Кливлэнд Кавалиэрс баг өнөөдөр Чикаго Буллс багын Юнитэд Сэнтэрт зочилон цувралын 3дах тоглолтоо хийлээ.
Өнөөдөр Чикаго Буллс баг талбай дээрээ Кливлэндыг хүлээн авч Чикаго буллсын хамгаалагчдын хослол болох Деррик Рөүс болон Жимми Батлер нар гайхалтай тоглон талбай дээрээ 99-96 -н харьцаатайгаар Кливлэндыг буулгаж авлаа.


Чикаго Буллс багаас Деррик Рөүс 30н оноо 7н самбар 5н оновчтой дамжуулалт, Жимми Батлер 20 оноо 8н самбар 5н бөмбөг таслалт хийж багаа тэргүүлцгээсэн бол Зочин багаас Леброн Жаймс 27н оноо 8н самбар 14н оновчтой дамжуулалт хийж багаа тэргүүлсэн боловч тоглолтын цэгийг  талбайн эзэн багын холбогч Деррик Рөүс энэхүү шидэлтээрээ тависан юм...

2015 оны дорнод бүсийн хамгийн сонирхолтой цувралын 3 дах тоглолтонд 26н жилийн өмнөх түүх давтагдлаа...


1989 оны 5р сарын 7нд  Чикаго Буллс багын домогт тоглогч Майкл Жордан  Кливланд Кавалиэрс багын эсрэг хожлын шидэлт хийж цувралыг дуусгаж байсан бол өнөөдөр 2015 оны 5р сарын 8нд Чикаго Буллс багын "Үнэ цэнэтэй тоглогч" Деррик Рөүс мөн Кливланд Кавалиэрс багын эсрэг хожлын шидэлт хийж түүхийг давтлаа. Мөн нэгэн гайхалтай зүйлийг дурдахад  Агуу Жордан тэрхүү хожлын шидэлтийг хийхдээ 26н настай байсан ба 26н жилийн дараа Жордангаас хойших Чикаго Буллс багын анхны Үнэ цэнэтэй тоглогч шагналыг хүртсэн Деррик Рөүс 26н насандаа Кливландын эсрэг хожлын шидэлт хийсэн нь гайхалтай юм.. Мөн бас нэгэн баримт дурдахад  Чикаго Буллс баг хасагдах шатны цувралд Леброн Жаймсээр ахлуулсан багуудтай 4н удаа таарч тоглосон бөгөөд цуврал бүрийн эхний хожлыг  авдаг байсан ч түүний дараагаас дарааллан 4 хожигдож байсан гэсэн хар цувралыг өнөөдөр Чикаго хотын унаган хүү Д.Рөүс зогсоолоо..        
ЧИКАГО БУЛЛС БАГ ЦУВРАЛЫГ 2-1 ээр ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.!!!







Thursday, April 23, 2015

On 1:27 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...
Энэхүү спортыг доктор Жеймс Нэйсмид (James Naismits) гэдэг Канад эр анх хоёр тийм бөмбөг барин утгагүй гүйх залуусаас санаа аван зохиожээ. Сагсанбөмбөг мэндэлсэн өдөр бол 1891 оны 12 сарын 21-ний маш хүйтэн өвлийн хүйтэн өдөр байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Тэрээр нагац ахынхаа хүнд хүчир ажил хийж, (мод зүсэх) өссөн бөгөөд тухайн үедээ өөрийгөө хөгжөөх зорилгоор зав л гарвал хөдөлгөөнт тоглоом санаачлан туршиж үздэг нэгэн байсан аж. 
1891 онд тэрээр одоогийн SPRINGFIELD, Massachusetts-д  Олон улсын YMCA гэх сургуульд биеийн тамирын багш хийж байхдаа энэхүү гайхалтай спортыг санаачилжээ. Залуу багш маань заалны манаач Стэппинсийг 2 хайрцаг олж өгөхийг гуйсанд, манаач удалгүй түүнд 2 хайрцаг биш 2 жимсний сагс олж өгчээ. Яагаад гэвэл таарч тохирсон хайрцаг олдоогүй аж. Жеймс Нэйсмид 2 тоор жимсний сагсаа заалны индэрт яг заалны шалнаас 3.05 метр өндөрт өлгөснөсөн юм. Тухайн үед залуусыг хоёр баг болгоод талбайн хоёр талд тоор жимснийхээ сагсаа тавьж хэн олон сагсанд бөмбөг оруулсан нь ялна гэснээр энэхүү гайхалтай спортын эхлэлийг тавигджээ. Тэрхий сагс нь ёроол нь битүү байдаг байсан аж. Арваад жилийн дараа сагс нь бидний мэдэх цагирагаар солигджээ. Удалгүй хэвэнд цутгаж хийсэн боловсронгүй бөмбөг бий болсон.