"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Thursday, May 14, 2015

On 3:58 AM by Эрдэнэбат' Э. in ,    Сэтгэгдэл...

Хюьстэн Рокетс эсрэг  Лос Анжелес Клипперс   тоглолт 4т хийсэн тэмдэглэл


Тоглогтын хувьд арга барил нэгтэй энэхүү хоёр багын цувралыг ийм сонирхолгүй болно гэж хэн ч төсөөлөөгүй байх.
Хюьстэн сэлгээний тоглогчидоороо бол Клипперсээс хол илүү л баймаар юм гэтэл нөгөө Клипперсийн  хоёр гуравхан сэлгээний тоглогчид нь Пуужингуудын тэр олон сэлгээний залуусаас илүү оноо аваад багынхаа тоглолтыг сэргээгээд байгаа нь энэхүү тоглолтын үр дүнг тодорхойлсон гэхэд буруудахгүй байх. 
Хюьстэн Рокетс багын тоглолтыг ингэж дүгнэлээ :
-Тэдний гол өрсөлдөгч нь бол тэд өөрсдөө. Энүүгээрээ юу хэлэх гэсэн бэ? гэвэл нөгөө л нэг "ЧӨЛӨӨТ ШИДЭЛТ"-үүдээ алдсаар байгаа нь тэднийг уналтанд хүргэж байгаа юм.
Клипперсийн Де Андре Жордан "чөлөөт шидэлт"-ийг хэдийгээр муу шиддэг гэсэн ч багын гишүүд  нь сайн шидэгч нар юм. Гэтэл Пуужингуудын хувьд  Ховард, Смит, Капела, Дорси, бүүр цаашлаад Кори Бревер гээд багын гишүүдийн 3/1 нь "чөлөөт шидэлт" ээ муу хийж байгаатай өнөөдрийн хожигдол ялтачгүй холбоотой. 





Мөн улиралд "ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ"-ийн хэмжээнд яригдаж байсан  Жаймс Харденгийн муу тоглолт бас холбоотой. Хюьстэнгийн хувьд бол тэдний гол дайсан нь тэд өөрсдөө юм.  "ЧӨЛӨӨТ ШИДЭЛТ"үүдээ хийгээд л байхад тоглолтын хувь заяа тэдний талд шийдэгдэх юм байна гэж миний бие үзэж байна. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment