"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Sunday, April 26, 2015

On 3:03 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

УЛИРАЛД:

Энэ жил Хюьстон Рокетс тун гайхалтай байгаа билээ мэдээж энэ нь Жэймс Харден-гын гайхалтай тоглолттой шууд холбоотой. Харден энэ улиралд 82-с 81н тоглолтонд оролцож нэг тоглолтонд 27.4 оноо , 7н оновчтой дамжуулалт, 5.7н самбараас бөмбөг авалт, 1.9н бөмбөг таслалтыг 36.7н минутанд дундчилан багаа 56н хожил 26н хожигдолтойгоор Өрнөд бүсийн 2р байраар гаргаж чадсан юм. Пуужингуудын том залуу  Оны шилдэг хамгаалан тоглогч гэсэн хүндтэй шагналыг 3н жил дарааллан авсан СҮПЕРМЭН хочит Двайт Ховард энэ улиралд гэмтлийн улмаас ердөө 38н тоглолтонд л оролцсон юм. Мөн Пуужингуудын энэхүү гайхалтай амжилтын шалтгаануудын нэг бол тэдний удирдлагууд юм. Яагаад удирдлагуудыг онцолж байна вэ? гэвэл энэ улиралд тэд багаасаа хасагдаад байсан Жош Смит, мөн солилцоо наймаагаар Корэй Брүвер, Жэйсон Терри, Пабло Приожиони зэрэг тоглогчдыг багтаа элсүүлж чадсан юм. Түрүү жилийн хасагдах шатны цувралд Портланд багын Дамиан Лилардын шидэлтийн улмаас нэгдүгээр тойрогд хасагдаж зун нь багын түлхүүр тоглогчид болох Чандлер Парсонс , Жереми Лин, Аарон Брүүкс зэрэг тоглогчдоо алдаж чөлөөт тоглогчдын үеэр Тревор Аризаг л багтаа элсүүлсэн нь тэднийг дахин Плэйоффын цувралын эхний тойрогт л хасагдана хэмээн ихэнх хүмүүс дүгнэж байсан юм. Гэтэл харин ч эсрэгээрээ Аризагын тоглолт алдсан тоглогчдийг нь нөхөхөөр хэмжээний байсан нь тэдний амжилтын бас нэгэн нууц юм. Мөн Донатас Мотиюунас Хюьстон Рокетс багын домогт тоглогч Хакийм Олажувонтой хийсэн бэлтгэл нь үр өгөөжөө өгч түүний тоглолт бараг 10 дахиж сайжирсан гэж хэлж болно. Жош Смитыг багаасаа хасаад байсан Детройт Пистонс Смитыг хассанаасаа хойш 9н тоглолтынхоо 8д нь хожоод байсан нь Жош Смитыг Детройтын хавдар байсан гэж нэрлэгдэхэд хүргэсэн юм. Смитын шидэлтийн хувь маш муу боловч тэрээр дэндүү олон шидэлтийг хийдэг байсан нь түүнийг ийм нэр авахад хүргэсэн ч байж болох юм. Смитийг багаасаа хасагдсан даруйд нь Хит, Никс, Даллас, Хюьстон зэрэг олон багууд түүнд гэрээ санал болгосон бөгөөд Смит ахлах сургуулийн найз болох Двайт Ховардтай нэгдэхийг хүсэж Хюьстон Рокетс багтай нэгдсэн юм. 


ХАСАГДАХ ШАТНЫ ЦУВРАЛД:

Хамгаалалт болон хар ажилдаа сайн Бэвэрли мөн эрс сайжраад байгаа Донатас Мотиюунас нарыг  бэртлийн улмаас болоод энэ улиралд алдсан Пуужингууд Плэйоффд  өрнөд бүсийн 7гоор гарсан Даллас Маверикс багтай эхний тойрогт учираа таарсан бөгөөд одоогын байдлаар цувралыг 3-0 ээр тэргүүлж байгаа юм. Өмнө жилийнхтэй харьцуулахад Жэймс Харден Плэйоффд ч гэсэн үнэ цэнэтэй тоглогчийн хэмжээнд тоглож байгаа юм. Улиралд гэмтлийн улмаас төдийлэн тоглож чадаагүй Двайт Ховардын хувьд түрүү жилийн хасагдах шатны цувралд гаргасан тоглолт шигээ нөгөө л гайхалтай тоглолтуудаа үзүүлж байгаа нь тэднийг Бүх одод хэмжээний гарааны 5н тоглогчдтой ДАЛЛАС-ыг 3 хожигдоход хүргэсэн юм. Багтайгаа тун хурдан ойлголцож багын системд дасаж байгаа Жош Смит ч гэсэн гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа нь Далласын хувьд шүдний өвчин болж байгаа юм. Кевин Мкхэйл дасгалжуулагчийг магтахгүй байх арга алга. Тэрээр хэдхэн сарын дотор эдгээр залуусыг хэдэн жил хамтдаа тоглосон тоглогчид шиг болгон нэгдүүлж чадсан нь тэднийг  АВАРГЫН хэмжээнд яригдах болгосон юм. Хюьстон Рокетс багын ГУРВАЛЖИН БҮТЭЦ бол Харден -> Жош Смит -> Двайт Ховард юм.  Харден нэг бол өөрөө довтлоно эсвэл Смит эсвэл Ховард-д дамжуулна. Жош Смитын хувьд тэрээр яг л Тоглолтыг найруулагч шиг байгаа бөгөөд талбай дээр ЖОШ бүгдийг хийж чадна. Тэр оноо авч, дамжуулж, хамгаалж, чаддаг олон талт тоглолттой юм. Харин Ховардын хувьд тэрээр цагирагт ороогүй бөмбөг болгоныг самбараас авч, хэрэгтэй хаалтуудаа хийж, багынхнийхаа дамжуулж буй бөмбөгийг нь чулуу болгосоор байгаа юм. Хюьстон Рокетс багт үүсээд байгаа энэ ГУРВАЛЖИН БҮТЭЦ-ээс гадна тэдэнд Лигийн хамгийн гайхалтай сэлгээний тоглогчид байгаа нь тэднийг энэ жил Плэйофф-д гайхалтай явах, цаашлаад аврага авах хэмжээний баг болгож байгаа юм. Хэдийгээр гарааны чухал хоёр тоглогчоо бэртэлд алдчихаад байгаа ч гэсэн тэдэнд оноо түүгч, дамжуулагч, хамгаалагч, самбарын мангас, гээд хэрэгтэй  бүхэн нь байна. Одоо тэдний хувьд тоглогчид нь гэмтэл авчихгүй л бол аврага авах бүрэн боломж байна.


Хюьстон Рокетс багын 2014-2015 оны улиралын бүрэлдхүүн:

0 Сэтгэгдэл:

Post a Comment