"БИ БОЛ ЗҮГЭЭР НЭГ ҮНЭНЧ САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧЭЭС ИЛҮҮ. БИ БОЛ САГСАН БӨМБӨГТ ДОНТОГЧ"
Э.Эрдэнэбат

Sunday, April 26, 2015

On 3:03 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

УЛИРАЛД:

Энэ жил Хюьстон Рокетс тун гайхалтай байгаа билээ мэдээж энэ нь Жэймс Харден-гын гайхалтай тоглолттой шууд холбоотой. Харден энэ улиралд 82-с 81н тоглолтонд оролцож нэг тоглолтонд 27.4 оноо , 7н оновчтой дамжуулалт, 5.7н самбараас бөмбөг авалт, 1.9н бөмбөг таслалтыг 36.7н минутанд дундчилан багаа 56н хожил 26н хожигдолтойгоор Өрнөд бүсийн 2р байраар гаргаж чадсан юм. Пуужингуудын том залуу  Оны шилдэг хамгаалан тоглогч гэсэн хүндтэй шагналыг 3н жил дарааллан авсан СҮПЕРМЭН хочит Двайт Ховард энэ улиралд гэмтлийн улмаас ердөө 38н тоглолтонд л оролцсон юм. Мөн Пуужингуудын энэхүү гайхалтай амжилтын шалтгаануудын нэг бол тэдний удирдлагууд юм. Яагаад удирдлагуудыг онцолж байна вэ? гэвэл энэ улиралд тэд багаасаа хасагдаад байсан Жош Смит, мөн солилцоо наймаагаар Корэй Брүвер, Жэйсон Терри, Пабло Приожиони зэрэг тоглогчдыг багтаа элсүүлж чадсан юм. Түрүү жилийн хасагдах шатны цувралд Портланд багын Дамиан Лилардын шидэлтийн улмаас нэгдүгээр тойрогд хасагдаж зун нь багын түлхүүр тоглогчид болох Чандлер Парсонс , Жереми Лин, Аарон Брүүкс зэрэг тоглогчдоо алдаж чөлөөт тоглогчдын үеэр Тревор Аризаг л багтаа элсүүлсэн нь тэднийг дахин Плэйоффын цувралын эхний тойрогт л хасагдана хэмээн ихэнх хүмүүс дүгнэж байсан юм. Гэтэл харин ч эсрэгээрээ Аризагын тоглолт алдсан тоглогчдийг нь нөхөхөөр хэмжээний байсан нь тэдний амжилтын бас нэгэн нууц юм. Мөн Донатас Мотиюунас Хюьстон Рокетс багын домогт тоглогч Хакийм Олажувонтой хийсэн бэлтгэл нь үр өгөөжөө өгч түүний тоглолт бараг 10 дахиж сайжирсан гэж хэлж болно. Жош Смитыг багаасаа хасаад байсан Детройт Пистонс Смитыг хассанаасаа хойш 9н тоглолтынхоо 8д нь хожоод байсан нь Жош Смитыг Детройтын хавдар байсан гэж нэрлэгдэхэд хүргэсэн юм. Смитын шидэлтийн хувь маш муу боловч тэрээр дэндүү олон шидэлтийг хийдэг байсан нь түүнийг ийм нэр авахад хүргэсэн ч байж болох юм. Смитийг багаасаа хасагдсан даруйд нь Хит, Никс, Даллас, Хюьстон зэрэг олон багууд түүнд гэрээ санал болгосон бөгөөд Смит ахлах сургуулийн найз болох Двайт Ховардтай нэгдэхийг хүсэж Хюьстон Рокетс багтай нэгдсэн юм. 


ХАСАГДАХ ШАТНЫ ЦУВРАЛД:

Хамгаалалт болон хар ажилдаа сайн Бэвэрли мөн эрс сайжраад байгаа Донатас Мотиюунас нарыг  бэртлийн улмаас болоод энэ улиралд алдсан Пуужингууд Плэйоффд  өрнөд бүсийн 7гоор гарсан Даллас Маверикс багтай эхний тойрогт учираа таарсан бөгөөд одоогын байдлаар цувралыг 3-0 ээр тэргүүлж байгаа юм. Өмнө жилийнхтэй харьцуулахад Жэймс Харден Плэйоффд ч гэсэн үнэ цэнэтэй тоглогчийн хэмжээнд тоглож байгаа юм. Улиралд гэмтлийн улмаас төдийлэн тоглож чадаагүй Двайт Ховардын хувьд түрүү жилийн хасагдах шатны цувралд гаргасан тоглолт шигээ нөгөө л гайхалтай тоглолтуудаа үзүүлж байгаа нь тэднийг Бүх одод хэмжээний гарааны 5н тоглогчдтой ДАЛЛАС-ыг 3 хожигдоход хүргэсэн юм. Багтайгаа тун хурдан ойлголцож багын системд дасаж байгаа Жош Смит ч гэсэн гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа нь Далласын хувьд шүдний өвчин болж байгаа юм. Кевин Мкхэйл дасгалжуулагчийг магтахгүй байх арга алга. Тэрээр хэдхэн сарын дотор эдгээр залуусыг хэдэн жил хамтдаа тоглосон тоглогчид шиг болгон нэгдүүлж чадсан нь тэднийг  АВАРГЫН хэмжээнд яригдах болгосон юм. Хюьстон Рокетс багын ГУРВАЛЖИН БҮТЭЦ бол Харден -> Жош Смит -> Двайт Ховард юм.  Харден нэг бол өөрөө довтлоно эсвэл Смит эсвэл Ховард-д дамжуулна. Жош Смитын хувьд тэрээр яг л Тоглолтыг найруулагч шиг байгаа бөгөөд талбай дээр ЖОШ бүгдийг хийж чадна. Тэр оноо авч, дамжуулж, хамгаалж, чаддаг олон талт тоглолттой юм. Харин Ховардын хувьд тэрээр цагирагт ороогүй бөмбөг болгоныг самбараас авч, хэрэгтэй хаалтуудаа хийж, багынхнийхаа дамжуулж буй бөмбөгийг нь чулуу болгосоор байгаа юм. Хюьстон Рокетс багт үүсээд байгаа энэ ГУРВАЛЖИН БҮТЭЦ-ээс гадна тэдэнд Лигийн хамгийн гайхалтай сэлгээний тоглогчид байгаа нь тэднийг энэ жил Плэйофф-д гайхалтай явах, цаашлаад аврага авах хэмжээний баг болгож байгаа юм. Хэдийгээр гарааны чухал хоёр тоглогчоо бэртэлд алдчихаад байгаа ч гэсэн тэдэнд оноо түүгч, дамжуулагч, хамгаалагч, самбарын мангас, гээд хэрэгтэй  бүхэн нь байна. Одоо тэдний хувьд тоглогчид нь гэмтэл авчихгүй л бол аврага авах бүрэн боломж байна.


Хюьстон Рокетс багын 2014-2015 оны улиралын бүрэлдхүүн:

On 1:30 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...


Пуужингууд өнөөдөр Далласын талбай дээр зочлон очиж цувралын 3 дах тоглолтоо хийлээ. Уг тоглолт эхнээсээ л өгөө аваатай гайхалтай тоглолт болж эцэст нь  Пуужингуудын ялалтаар төгслөө. Пуужингуудын Одод болох  Харден 42 оноо, Ховард 26н самбараас бөмбөг авалт хийж  хасагдах шатны цувралын замналынхаа амжилтуудыг шинээр тогтоолоо.  Мөн бас нэгэн амжилт эвдэгдсэн нь Двайт Ховард хасагдах шатны цувралд 26н самбараас бөмбөг авалт хийж өөрийнхөө 2009 онд хасагдах шатны цувралд 24н самбараас бөмбөг авалт хийсэн амжилтаа шинэчилж тогтоосон ба Хюьстон Рокетс багын түүхэнд хасагдах шатны цувралд 26н самбараас бөмбөг авалт хийсэн нь багын түүхэн амжилттай тэнцсэн юм. Түүнээс өмнө Хакийм Олажувон болон Мосес Малоун нар хасагдах шатны цувралд Пуужингуудын өмсгөлтөй  26н самбараас бөмбөг авалт хийж байжээ.
Цувралын 4 дэх тоглолт Даваа гаригт!
#ХЮЬСТОН РОКЕТС : 3  ДАЛЛАС МАВЕРИКС : 0




Saturday, April 25, 2015

On 12:03 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

Дорнод бүсийн хасагдах шатны эхний тойрог үргэлжилсээр байгаа бөгөөд өнөөдөр анхны 2 нэмэлт цаг сунгасан тоглолт боллоо.  Деррик Рөүз-ээр удирдуулсан Чикаго хотын бухнууд Яннис Антетокумпогоор ахлуулсан залуу бугнуудын талбай дээр зочилж тоголсон бөгөөд тоглолт эхнээсээ л өгөө аваатай ширүүн тоглолт болж 2 ч нэмэлт цаг сунгасан үнэхээр гайхалтай тоглолт болж өндөрлөлөө. 2011 оны ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ  Деррик Рөүз 34н оноо 8 оновчтой дамжуулалт, 5н самбараас бөмбөг авалт, 2 бөмбөг таслалт хийж талбай дээрх бүх тоглогчдыг тэргүүлэн бугнуудын талбайгаас цувралын 3 дах хожилоо авлаа. Цувралын 4 дэх тоглолт НЯМ ГАРИГТ!!!                                             
ЧИКАГО БУЛЛС : 3    МИЛВАУКИ БАКС : 0

Friday, April 24, 2015

On 1:51 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...


Хюьстон хотноо болсон Рокетс Мавериксийн цувралын хоёр дох тоглолтонд талбайн эзэд бүх талаараа давуу байж 111-99-р хожсоноор цувралыг 2-0 болгож чадлаа.Тоглолт эхнээсээ маш ширүүн уур амьсгал дунд өрсөлдөөнтэй болж байсан ч шийдвэрлэх 4-р үед Рокетсийн залуус гайхалтай довтолгоонуудыг ээлж дараалан хийж байсан нь оноог холдуулж чадсан юм.Өнөөдөр супермен хочит Двайт Ховард хамгаалалт довтолгоон дээр жигдхэн тун сайн тоглолтыг хийлээ.Тэрээр 28 оноо 12 с.б.а 2 хаалт хийн багаа тэргүүлсэн юм. Мөн багийн лидер Жеймс Харден ч шилдэг нь байсан бөгөөд 24 оноо 6 о.д 5 с.б.а гүйцэтгэсэн ба Жош Смит 15 оноо 9 о.д 8 с.б.а гэсэн статистик үзүүлж багаа хожилд хүргэхэд гол түлхэц боллоо.Гэхдээ энэ үдэш Дуайтын үдэш байсан бөгөөд тэрээр дийлэнх оноогоо ахлах сургуулийн хамтрагч ЖОШ СМИТЫН нэгээр хаясан дамжуулалтуудыг чулуу болгож байсан нь ПУУЖИНГУУДЫГ хожилд хүргэлээ.Кевин Макхейл дасгалжуулагчийн өнөөдрийн тоглолтын тактик голцуу будагтай талбай руу довтлох тактик байсан нь биеллээ олж цуврал 2-0 боллоо.
Одоо цуврал Даллас хот руу..








Thursday, April 23, 2015

On 3:16 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...


ХААН хочит Леброн Жеймс өнөөдөн БОСТОН СЕЛТИКС багтай хийсэн цувралын эхний тоглолтонд 20н оноо 7н оновчтой дажуулалт 12 самбараас бөмбөг авалт хийж Кливланд Кавалиэрсын бүх тоглогчдыг тэргүүлэн багаа хожилд хүргэн Бостон Селтиксыг 1- 0 харьцаатайгаар тэргүүлж эхэллээ. Мөн Леброн Жэймс өнөөдөр кареерынхаа 1023 дах оновчтой дамжуулалтаа өгснөөр Домогт Майкл Жорданы 1022 оновчтой дамжуулалтыг гүйцэж  плэйофф дох бүх цаг үеийн оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн тоогоороо 9р байранд орж ирлээ. 
ХААНЫ АМЖИЛТУУД ҮРГЭЛЖИЛСЭЭР .....




On 3:03 AM by Эрдэнэбат' Э. in ,    Сэтгэгдэл...

Гэмтлээс гэмтлийн хооронд үргэлжилсэн NBA -ын бас нэгэн улирал тун сонирхолтой өнгөрч дууслаа. Одоо бол хамгийн сонирхолтой хүн бүхний хүсэн хүлээдэг Плэй - Офф эхлэх гэж байна. Тэгвэл Двайт Ховард эхний шатанд таарсан өрсөлдөгч болох Чандлер Парсонс болон түүний шинэ баг болох Даллас Мавериксын талаар ESPN-д өгсөн ярилцлагандаа:
- "Бид одоо ч гэсэн найзууд хэвээрээ, бид хамтдаа зуныг сайхан өнгөрүүлдэг. Гэхдээ одоо бол тэр болон тэдний багийнхан манай багийн улирлыг дуусгах хүсэлтэйгээр ирж байна. Харин бид хэнд ч хожигдож, өөрсдийн улироыг дуусгахгүйн төлөө тэмцэнэ. Даллас Маверикстай хийх эхний тоглолтоос л бид өөрсдийн ноёрхлыг тогтоож, биднийг үгүйсгэж байгаа хүмүүст том санамж өгөх болно"      хэмээн хэлсэн байна.
On 2:38 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...


Үндэсний Сагсан бөмбөгийн Холбооны 2014-2015 улиралын хасагдах шатны цуврал өнгөрөгч бүтэнсайн өдөр эхэлсэн билээ. Дорнод бүсийн 4р байраар шалгарсан Торонто Рапторс баг талбай дээрээ 5р байраар гарсан Вашингтон Визардс багтай плэйофф-н эхний тоглолтыг хийсэн бөгөөд тус тоглолтонд хашир туршлагатай 2008 оны НБА-н аврага, финалын үнэ цэнэтэй тоглогч  ҮНЭН хочит Пол Пийрс Каял Ловри тэргүүтэй Торонто Рапторс багийг талбай дээр нь буулгаж авлаа. Пол Пийрс-н туршлага гээч зүйл нь энэ үдшийн тоглолтыг шийдэх гол хүчин зүйл байсан гэхэд болно. Тэрээр энэ үдэш 20 оноо 4 самбараас бөмбөг авалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт хийн багаа тэргүүлсэн юм.
Түүний тоглолт шилдэг гэхээсээ илүүтэйгээр түүний туршлага гээч зүйл нь энэ үдшийн гол хүчин зүйл байсан гэхэд болно.Тэрээр энэ үдэш 20 оноо 4 с.б.а 1 б.т 1 хаалт хийн багаа статистакаар тэргүүлсэн юм. Пол Пийрс энэ тоглолтонд оролцсоноор плэйоффын кареертаа нийт 149 дэх тоглолтондоо оролцлоо.Мөн тэрээр плэйоффын кареертаа 3,027 дах оноогоо авснаар Жеймс Уортиг гүйцэн бүх цаг үеийн жагсаалтын 22-р байрт бичигдэж эхлэв.Ямартай ч эхний тоглолт Үнэн хочит Пол Пийрсийн гайхалтай тоглолтын ачаар цувралын эхний хожлоо авлаа.
On 2:22 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...

Чикаго Буллс багийн холбон тоглогч НБА-н бүх цагийн хамгийн залуу ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ Дэррик Рөүз 3н жилийн дараа анх удаа хасагдах шатанд(ПЛЭЙОФФ) тоглолоо. Үнэ цэнэтэй тоглогч хэмээх хүндтэй шагналыг 2011 онд 22хон настайдаа авснаас хойш тэрээр ийнхүү гурван жилийн дараа анх удаа Плэйоффд оролцож байгаа нь энэ юм. Сүүлийн хэдэн жил тэрээр өвдөгний гурван ч хүнд бэртэл авч улмаар талбай дээрээ төдийлэн гарч чадахгүй байсан бол ийнхүү Плэйоффын цувралын эхний тоглолтонд Милоуки Бакс багийн эсрэг 25н минутыг талбай дээр өнгөрүүлж 23 оноо, 7н оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт, 0 бөмбөг алдалт гэсэн гайхалтай тоглолт гаргаж багаа ялалтанд хөтөллөө. Чикаго Буллсын Юнайтэд цэнгэлдэхэд цугларсан хөгжөөн дэмжигчид  Чикаго хотын унаган хүү Сарнай-н гайхалтай тоглолтыг нь үзээд  МВП (ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ) хэмээн уухайлж байсан нь НБА-н нэгэн гайхалтай мөч байлаа.   
ЧИКАГО БУЛЛС цувралыг 1-0 ээр тэргүүлж эхэллээ!!!

On 1:27 AM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...
Энэхүү спортыг доктор Жеймс Нэйсмид (James Naismits) гэдэг Канад эр анх хоёр тийм бөмбөг барин утгагүй гүйх залуусаас санаа аван зохиожээ. Сагсанбөмбөг мэндэлсэн өдөр бол 1891 оны 12 сарын 21-ний маш хүйтэн өвлийн хүйтэн өдөр байсан гэж түүхэнд бичсэн байдаг. Тэрээр нагац ахынхаа хүнд хүчир ажил хийж, (мод зүсэх) өссөн бөгөөд тухайн үедээ өөрийгөө хөгжөөх зорилгоор зав л гарвал хөдөлгөөнт тоглоом санаачлан туршиж үздэг нэгэн байсан аж. 
1891 онд тэрээр одоогийн SPRINGFIELD, Massachusetts-д  Олон улсын YMCA гэх сургуульд биеийн тамирын багш хийж байхдаа энэхүү гайхалтай спортыг санаачилжээ. Залуу багш маань заалны манаач Стэппинсийг 2 хайрцаг олж өгөхийг гуйсанд, манаач удалгүй түүнд 2 хайрцаг биш 2 жимсний сагс олж өгчээ. Яагаад гэвэл таарч тохирсон хайрцаг олдоогүй аж. Жеймс Нэйсмид 2 тоор жимсний сагсаа заалны индэрт яг заалны шалнаас 3.05 метр өндөрт өлгөснөсөн юм. Тухайн үед залуусыг хоёр баг болгоод талбайн хоёр талд тоор жимснийхээ сагсаа тавьж хэн олон сагсанд бөмбөг оруулсан нь ялна гэснээр энэхүү гайхалтай спортын эхлэлийг тавигджээ. Тэрхий сагс нь ёроол нь битүү байдаг байсан аж. Арваад жилийн дараа сагс нь бидний мэдэх цагирагаар солигджээ. Удалгүй хэвэнд цутгаж хийсэн боловсронгүй бөмбөг бий болсон.

Sunday, March 15, 2015

On 9:17 PM by Эрдэнэбат' Э. in    Сэтгэгдэл...
Мөрний бэртэлийн улмаас сүүлийн жилүүдэд тааруухан байгаа Двайт Ховард энэ жил мөн л бэртэлийн улмаас ихэнхи тоглолтыг өнжин, багтаа тус болж төдийлэн чадахгүй байгаа билээ. Түүний эзгүйд багийн бусад тоглогчид тун сайн байгаа ч мэдээж хэрэг Ховардын хувь нэмэр дутагдаж байгаа билээ. 


Нэгдүгээр сард өвдгөө гэмтээн талбайг орхисон Дуайт Ховард, 6-8 долоо хоногийн дараа талбайд гарна гэсэн тооцоотойгоор эмчилгээгээ эхэлсэн юм.
ESPN-ий мэдээлснээр Хьюстон Рокетс багийн төвийн тоглогч Дуайт Ховард багийнхаа бэлтгэлд оролцож эхэлсэн бөгөөд багийн ерөнхий дасгалжуулагч Кевин МакХэйл хэлэхдээ Ховардыг талбай дээр одоохондоо яаран гаргах бодолгүй байгаа ч улирал дуусахаас өмнө ямартаа ч талбай дээр гарна гэдгийг мэдэгсэн байна
Харин Ховард өөрөө хоёр долоо хоног гэж тодорхойлж байгаа гэнэ. Энэ талаар ИСПН-н сэтгүүлч Лиза Салтерст Ховард өөрөө хэлжээ.
Хьюстон Рокетс баг Дуайт Ховардын эзгүйд өрнөд бүсэд 43-21 амжилтыг үзүүлж байгаа нь өндөр амжилт юм. Шалтгаан нь Жеймс Хардены MVP түвшний тоглолт юм. Тиймээс хүчирхэг өрнөд бүсэд тэд түрүүлэх боломжтой багуудын нэг. Гэхдээ аваргын төлөө өрсөлдөх боломжтой багуудын ярианд орохын тулд Дуайтын хамгаалалт, довтолгоо, будагтай талбайн тоглолт зайлшгүй багтах ёстой.  Багийн ерөнхий дасгалжуулагч Кевин МакХэйл хэлэхдээ Ховардыг талбай дээр одоохондоо яаран гаргах бодолгүй байгаа ч улирал дуусахаас өмнө ямартаа ч талбай дээр гарна гэдгийг мэдэгсэн байна
Хэрэв дээрх хугацаанд Дуайт Ховард талбайдаа эргэн ирвэл плейофф эхлэхээс өмнө багтайгаа дахин ойлголцож, нэгдэх хангалттай хугацаа түүнд олдоно